Улаан талбайд 11 МЯНГАН цэрэг, орчин үеийн ТЕХНИКИЙН ЦУВАА жагсана

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярын жагсаал Кремлийн хонх 10:00 цагийг цохиход эхэлнэ.

Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаалыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээн авсны дараа Москвагийн цагаар 10:15-д ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлнэ.

ОХУ-ын Төрийн тэргүүн үг хэлсний дараа Москва хотын төвөөр Оросын Зэвсэгт хүчний бүх анги, салбарын 11 мянган цэрэг алхах юм. Цэргийн техникийн цувааны тэргүүнд “Т-34-85” танк гарч ирж, араас нь явган цэргийн машины орчин үеийн загварууд явах аж.

Ялалтын баярын жагсаалын агаарын хэсгийг цэргийн нисдэг тэрэгнүүд эхлүүлж, дэлхийн хамгийн том нисдэг тэрэг “Ми-26” Москвагийн тэнгэрт хөөрнө. Түүний араас стратегийн пуужин тээвэрлэгч, бөмбөгдөгч, сөнөөгч онгоцууд, Кинжал пуужинг харвах зориулалттай “МиГ-31И” онгоцны тусгай загвар нисэх аж.

Москвагийн тэнгэрт мөн “Су-24МР” болон “МиГ-29” онгоц хөөрч, Донбассыг хамгаалах тусгай ажиллагааны бэлгэ тэмдэг Z-г дүрслэх гэнэ. Хамгийн сүүлд уламжлалт ёсоор “Су-25” довтлогч онгоцууд тэнгэрт ОХУ-ын төрийн далбааны өнгийг зурна.

Улаан талбайд болох баярын жагсаалын дараа Москва болон бусад хотод баярын концертууд болж, 15:00 цагт “Мөхөшгүй хороо” ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болно. Харин 22:00 цагт ёслолын буудлага болох аж.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochiin(202.55.188.40) 2022 оны 05 сарын 10

Huchirheg Orosiin Armi Monhod Orshih Boltugai .baruunii ugaadasnii golog Amerikiin zevsgiin aguulah hohol Ukrainiig gazriin horsnoos archij hayah heregtei

1  |  0
Z(73.25.114.116) 2022 оны 05 сарын 10

Odoo tegsh oind hiideg bolmoor uim. Ulig bolloo.

0  |  2
Иргэн(66.181.161.104) 2022 оны 05 сарын 10

Үгүйсгэх аргагүй үнэн түүхэн ялалтын баяр

8  |  0
Монгол(192.82.67.44) 2022 оны 05 сарын 10

Америк тэргүүтэй европын орнууд Орос орныг яасан их бөөрөлхөж доромжилж дээрэлхэж байнаа. Оросын Улаан арми урагшаа. Украины нацистуудыг бут цохих болтугай.

12  |  2
Монгол(192.82.67.44) 2022 оны 05 сарын 10

С Днём Победы

9  |  1
Насанжаргал(202.179.25.119) 2022 оны 05 сарын 10

тэсэн ядан хүлээдэг дээ парад эхлэхийг

6  |  3
Top