“Гэгээн Георгийн тууз” арга хэмжээ өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний Ялалтын баярыг тохиолдуулан Гэгээн Георгийн туузыг уламжлал ёсоор хүн бүрт тараадаг. Энэ нь ОХУ-ын, орос хүний эх оронч үзлийн гол бэлгэ тэмдэг юм.

Хар, улбар шар өнгийн туузууд нь Аугаа Эх орны дайны ялалтын дурсгалын бэлгэ тэмдэг, дэлхийг, хүн төрөлхтнийг фашизмаас чөлөөлсөн ахмад дайчдад үзүүлж буй мөнхийн талархлын илэрхийлэл аж.

“Гэгээн Георгийн тууз” дурсгалын арга хэмжээг анх 2005 онд Ялалтын 60 жилийн ойн баярын өмнө Москвагийн залуучуудын “Оюутны нийгэмлэг” олон нийтийн байгууллага, Риа Новости агентлагаас санаачилсан байдаг. Түүнээс хойш энэхүү аяныг дэлхийн 90 гаруй оронд явуулсан билээ.

Энэ жил уг хүндэтгэлийн арга хэмжээг ОХУ-д өнгөрсөн лхагва гарагт эхлүүлжээ. Тэгвэл өнөөдөр /2022.04.30/ 12:00 цагаас Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын эх нутаг нэгтнүүдийн байгууллагуудын Монгол Улс дахь зохицуулах Зөвлөл энэхүү арга хэмжээнд нэгдэх аж.

Орос, Монголын ард түмний түүхэн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон ахмад дайчид, өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэсэн “Гэгээн Георгийн тууз” арга хэмжээний гол уриа нь “Гэгээн Георгийн тууз. Бид санан дурсаж байна! Бид бахархаж байна” юм.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.26.88) 2025 оны 03 сарын 13

Аугаа их ялалтыг Оросын жирийн охид хөвгүүд, эх орончид бааталагаар тулалдаж авчирсан түүхтэй. Оросын удирдлагууд энд хамаагүй. Сталин тухайн үед Германчуудыг довтлоход хөшүүн хойрго хандаж баруун фронтыг нээхгүй удаашруулж харин ч гай болж дайныг удаашруулж байсныг түүх мартаагүй. Путин бол хоосон чалчихаас цаашгүй. Ийм л байна.

1  |  0
Хмм(202.55.188.97) 2025 оны 03 сарын 13

Тэр үеийн Орос одоогийн Орос хоёр тэнгэр газар

1  |  0
mnbvcб(88.116.92.142) 2025 оны 03 сарын 13

Бүү тараа битгий ав ,украйны хядалгыг дэмжээгүй л бол...

1  |  1
Зочин(202.9.41.101) 2025 оны 03 сарын 13

Сайн байна

2  |  0
Зочин (59.153.114.93) 2025 оны 03 сарын 13

За шаа шаа.\nӨөрсдөө хүн амьтан алж хядсан фашистууд болчихоод

3  |  2
рль(66.181.161.96) 2025 оны 03 сарын 13

орос өөрөө нацистуудтай хуйвалдаад дараа нь өөрсдөө хүнд байдалд орсон юм билээ ш дээ

2  |  5
победа(192.82.91.41) 2025 оны 03 сарын 13

ok

6  |  1
Close menu