ВИДЕО: Москва хотноо Ялалтын баярын сүрт жагсаал

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 09

Өнөөдөр буюу тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-д Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 76 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Москва хотын төв Улаан талбайд уламжлалт ёсоор Ялалтын сүрт жагсаал болох бол коронавирусний цар тахлын улмаас “Мөнхийн хороо” арга хэмжээг онлайнаар зохион байгуулж байна. Энэ өдөр ОХУ-ын 28 хотод цэргийн парад болно.

Ойн баярын гол арга хэмжээ болох Ялалтын баярын сүрт жагсаалд 12.5 мянган хүн, 190 мянган нэгж зэвсэг, 76 онгоц, нисдэг тэрэг оролцож байна. Парадыг Хуурай цэргийн армийн генерал Олег Салюков командлаж байгаа бол Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу хүлээн авна. Ялалтын баярын сүрт жагсаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин ажиглаж байна.

Энэ онд агаарын парадыг хүнд даацын тээвэрлэгч гурван нисдэг тэрэг МИ-26 анх удаа эхлүүлж байна. Эдгээрийн араас Ми-8 нисэг тэрэг, Ми-35 нисэж, “Беркуты/Цармын бүргэд” нисгэгчдийн баг Ми-28Н цохилтын нисдэг тэргээр Улаан талбай дээгүүр нисэж өнгөрнө.

Түүнчлэн 2021 онд анх удаа стратегийн пуужин тээвэрлэгч Ту-160 нисэх бол үүнийг СУ-35С онгоцнууд дагалдах юм байна. Мөн парадын үеэр өндөр хамгаалалттай хуягласан “Тайфун ПВО” техник олны анхаарлыг татаж байна.

Ялалтын баяр уламжлалт ёсоор ёслолын буудлагаар өндөрлөнө. Ёслолын буудлагыг ОХУ-ын есөн баатар хотод гүйцэтгэнэ. Харин  Москва хотод 16 талбайгаас ёслолын буудлагыг нийт 10 мянган удаа хийж гүйцэтгэх гэнэ.
 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.131.238.150) 2022 оны 05 сарын 09

Оросын ард түмэнд баярын мэнд хүргье.

0  |  0
Зочин(162.158.118.62) 2022 оны 05 сарын 09

Спутник в ялсан гэсэн давхар утга байна Агуу юм аа

1  |  0
Nina(172.69.45.138) 2022 оны 05 сарын 09

Aygaa OROCIIN ard tumend ylaltiin bayriin mend devshuulie Oroc oron mandan badrag

3  |  0
Zochin zochi (172.69.45.134) 2021 оны 05 сарын 09

Mongol tsergvvd orno geegvi bil vv

0  |  0
Dornod(172.68.10.90) 2021 оны 05 сарын 29

Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны түүхт 76 жилийн ой тохиож байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан ”Ялалтын өдөр” гэж жил бүр тэмдэглэдэг билээ. \n\nЭнэхүү түүхт өдөр цар тахлын улмаас сүүлийн хоёр жил Дорнодчуудаа төлөөлөн аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн ”Зөвлөлтийн нисгэгчдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө”-нд цэцэг өргөж, мөнхийн бамбар асаан, хүндэтгэл үзүүллээ.

3  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 05 сарын 10

Оросууд чадалтай гүрэн шүү, бүгдээрээ маскгүй, Путин хүртэл маск зүйгээгүй, ард түмнээ вакцинаар хангасан, сүрхий удирдагч шүү

1  |  2
DR. PRADHAN(141.101.77.128) 2021 оны 05 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

0  |  2
Top