Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярын жагсаал дээр уламжлалт ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэв.
Тэрбээр “Эх орноо хамгаалах нь хэзээд ариун үйл байсан. Энэ эх оронч үзлээр бүхий л дайн, тулаанд эрэлхэгээр тулалдаж байсан. Энэ сэтгэлээр өнөөдөр Донбассст тулалдаж байна.
Олон улсын харилцаанд үүссэн бүхий л үл ойлголцлыг үл харгалзан ОХУ үргэлж аюулгүй байдлын тэгш бөгөөд нэгдмэл тогтолцооны төлөө зогсож байлаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бид аюулгүй байдлын баталгааны талаар гэрээ байгуулах санал гаргасан. Орос улс өрнөдийн улс орнуудад шударга, харилцан буулт хийсэн, бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэсэн яриа хэлэлцээ хийхийг уриалж байсан. Гэвч НАТО-гийн улс орнууд биднийг сонсохыг үл хүссэн. Үнэн хэрэгтээ тэд тэс өөр төлөвлөгөөтэй байсан гэсэн үг юм. Үүнийг бид бүгд харлаа.
НАТО-гийн улс орнууд Донбасст залхаан цээрлүүлэх ажиллагааг явуулах, манай түүхэн газар нутаг руу дайрахаар илт бэлтгэж, Киев цөмийн зэвсэгтэй болохоор зэхэж буйгаа ил тодоор зарлаж байсан. НАТО-гийн улс орнууд Оросын хилтэй залгаа бүс нутагт түрэмгийлэхээр идэвхтэй бэлтгэж, хэзээ ч зөвшөөрч үл болох аюул, заналхийлэл учруулах болсон. Аюул өдөр ирэх тусам өсөж байсан. Орос улс энэхүү түрэмгийлэлд урьдчилсан няцаалт өгсөн. Энэ бол цаг үеэ олсон, цорын ганц зөв шийдвэр байсан. Энэ бол тусгаар тогтносон, хүчтэй, бие даасан улсын шийдвэр байсан.
Өнөөдөр Донбасс, Оросын армийн цэргүүд өөрийнхөө газар нутаг дээр тулалдаж байна. Энэ газар нутагт тэдний өвөг дээдэс дайснаа ялж байсан.
Өнөөдөр бид Агуу их эх орны дайнд амь үрэгдсэн бүх хүн, 2014 оны тавдугаар сард Одесст амьдаараа шатаалгасан, балмад неонацистуудын цохилтод амиа алдсан Донбассын өвгөд хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.
Өнөөдөр олон үндэстэн, ястныг төлөөлсөн манай дайчид ах дүүгийн хувиар бие биенийгээ сумнаас халхалж байна. Үүнд Оросын хүч чадал, олон үндэстэн, ястнаас бүрдсэн нэгдмэл ард түмний хүч оршиж байна.
Өнөөдөр та бүгд өвөг, эцгийнхээ тулалдаж байсан тэр зүйлийг хамгаалж байна. Тэдний хувьд эх орны сайн сайхан, аюулгүй байдал амьдралынх нь утга учир байсан. Тэдний үр хойч болсон бидний хувьд эх орондоо үнэнч байх нь гол үнэт зүйл, Оросын тусгаар тогтнолын найдвартай тулгуур юм.
Агуу их эх орны дайнд нацизмыг бут цохисон бүх хүн бүхий л цаг үеийн баатарлаг үйлсийн үлгэр дуурайлал болсон. Тэд бол ялагчдын үе, бид үргэлж тэднийг даган дуурайх болно” гэв.
Сэтгэгдэл ( 24 )
Хүний амийг үнэгүйдүүлэгч новш
avgai eh oron ch geh shig, zailaachee
орос энх тайванч эх оронч улс оросын ард түмэн ялах болно
ПУТИН ҮХЭЖ,ОРОСЫН АРД ТҮМЭН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙНХЭЭ ЗӨВ ЗАМД ОРЖ,ЧИНЭЭЛЭГ САЙХАН АМЬДРАХ ЦАГ УДАХГҮЙ ИРЭХ БАЙХ.
хуцваа муу хорт хавдартай зөнөг минь.одоо коммунист зангаараа тархи угаах санаатай юу .муу хогийн лалар минь.ОРОС орныг сүйрэл рүү оруулж,буруу шийдвэр гарган хичнээн олон цэрэг эрсийг золиослов муу мал.ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ МУУ УХНА.
Оросын ард түмний хүсэл зорилго биелэх болтугай. Удахгүй ялатын баяр дахин хийх байхаа. Ура
Путлер н сүүлийн 5.9
ПУТИН АУГУУ УДИРДАГЧ ОРОСЫН АРД ТҮМЭН АЗТАЙ АРД ТҮМЭН.
ПУТИН АУГУУ УДИРДАГЧ ОРОСЫН АРД ТҮМЭН АЗТАЙ АРД ТҮМЭН.
2014 оныхоо тэр яриад байгааг Америк Садамыг дүүжэлэхыг дэлхий нийтэд харуулсан шиг , укрианы нацистууд Оросуудыг яаж амьдаар нь шатааж байсаныг харуулчих
Орос ура
2014 ond ukraind jiremsen emegteig amidaar ni shataaj bxad nato bolon evropiin xolbooniixon bygd duugyi bsan. Bi zuragtaar medee yzeed xed xonog untaj chadaxgyi blaa.
Aguu ih ylaltiin bayriin mend hvrgey. Ene bol mongoliin ard tvmenii bayr shuu.halh gold bas 1945 onii choloolh daind oroltsoj ybsan mongoliin aguu daichidiin vil hereg hezee ch mohohgui de.
Иди на хуй
Ялалтын баярын мэнд хүргэе
Оросын Ард түмэндээ \nАугаа Их Ялалтын Баярын мэнд хүргэе!\n\n❤️
zob
Браво Россия
Түүхийг мартаж гуйвуулах бол урвагчдын илрэл. Өнөөдөр Монгол Улсад америк болон европын санхүүжилтээр Оросын эсрэг турхирах нэвтрүүлэг мэдээллийг цацаж байна. Ийгл, Монгол тв, тв 25 ын гадаад мэдээ нэрний дор Оросыг муулж бахаа хангаж байна. Бид хавиргаа хадардаггүй уламжлалтай. Ялалтын баярын мэндийг Орос түмэндээ хүргэе
Америк ,ЕХ-хон Оросууд сарын 9 гэхэд Украиныг эзэлчихээд ялалтын баяраа хийх гэж байна гээд байлуу, буруу л тооцоолж дээ.
Нөгөө Америка, Английн хартай чавганцууд өнөөдөр Орос Украйнд дайн зарлана гээд байсан хаана байна? Путин уг нь өнөөдөр ”АНУ, НАТО ын улсуудын цэрэг алан хядагч дэглэм Фашистуудтай нэгдэн Орослуу довтолж байна” гэх ёстой байлаа.
Зөвөө зөв дэмжиж байна\n
“Зеленский биш өөр ерөнхийлөгчтэй байсагн бол Украин ийм байдалд орох байсан болов уу?” гэдэг асуулт сонин санагдах юм.
Зөв өө зүйтэй.