Балетын үндэсний сургуулийн ГАЛА ТОГЛОЛТ МАРГААШ болно

2022 оны 05 сарын 09

Монголын Балетын Үндэсний Сургуулийн 2022 оны "Хаврын баяр" тайлан тоглолт маргааш буюу тавдугаар сарын 10-нд 18:00 цагаас Соёлын төв өргөөнд тоглогдоход бэлэн боллоо.

Жил бүрийн тайлан тоглолтод хүүхдийн хөтөлбөрийн хамгийн бяцхан Гараас гарт 1 /2 нас/ ангийн хүүхдүүдээс эхлэн сонгодог балетын хөтөлбөрийн дунд шат 3, өсвөр, насанд хүрэгчдийн ангийн бүх сурагчид оролцоно.

Тоглолтын хөтөлбөр П.И.Чайковскийн "Нойрссон гүнж" балетын пролог болон сурагчдын гала тоглолтоос бүрдэж, эцэг, эхчүүддээ бэлэг барих гэж байна.

Энэ жилийн "Хаврын баяр"-ын онцлог бол сурагчид "Нойрссон гүнж" балетыг тавьж эхэлж байгаа явдал бөгөөд УДБЭТ-ын жүжигчид, СУИС-ийн оюутнууд сурагчдын маань хүч хөдөлмөр, сэтгэлийг үнэлэн урилгаар хамтран тоглоно. 

Тасалбар захиалгын талаар лавлах утас: 77070808

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top