ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
43 минутын өмнө

Өнөөдөр 2026.10.23. Энэ оны 296 дахь өдөр бөгөөд он дуусахад 69 хоног үлдэж айна. Монгол эх оронд маань нар 07 цаг 21 минутад мандаж, 17 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 1 хэм дулаан, шөнөдөө 9 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын цоохор ирвэсийг хамгаалах өдөр, Химийн салбарынхны тэмдэглэдэг Олон улсын сохор номингийн өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Бразилд Нисгэгчдийн өдөр бол Македонд Хувьсгал тэмцлийн, Ливид Чөлөөлөх, Унгарт Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Филип Кауфман, Бразилын хөлбөмбөгч, “хөл бөмбөгийн хаан” Пеле, Тайванийн кино найруулагч, продюсер Энг Ли, Энэтхэгийн сэтгүүлч, зохиолч, Букерын шагналт Аравинд Адига, Канадын жүжигчин Райан Рэйнолдс, Их Британийн жүжигчин Эмилия Кларк зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1928 оны энэ өдөр МАХН-ын VII Их хурал хуралджээ. 192 төлөөлөгч оролцсон энэхүү хурлаар Ардын хувьсгалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх намын зорилтыг улам тодруулан заасан байна. Мөн намын дотоод байдал болон зөрөлдөөний асуудлыг хэлэлцэж, хэсэг бүлэг намын идэвхтнийг “баруун оппортунист” гэж буруутгаж, намаас хөөж, намын “томчууд”-ын дунд цэвэрлэгээ хийжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1769 оны энэ өдөр автомашины өвөг гэгддэг гурван дугуйт уурын тэрэг анх удаа 4.5 км/ц хурдалжээ.

1814 онд Лондон хотод мэс засалч Жозеф Карпью хамрын хэлбэр засах мэс ажилбар хийсэн нь орчин цагийн түүхэн дэх анхны гоо сайхны мэс засал гэж албан ёсоор бүртгэгдэв.

1946 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар хурал эхэлжээ.

1947 оны энэ өдөр анх удаагаа гэр бүлийн хос Нобелийн шагналын эзэн болов. Тэд бол Австриас Америкт суурьшсан биохимичид болох Герти болон Карл Кори нар байв.

1955 оны энэ өдөр Өмнөд Вьетнам бүгд найрамдах улс болжээ.

1958 оны энэ өдөр Борис Пастернак уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэв.

1989 оны энэ өдөр Будапештэд Бүгд найрамдах Унгар улс бий болсныг зарлажээ.

2000 оны энэ өдөр Хятадын археологичид Хан гүрний үед буюу 2000 жилийн өмнө байгуулсан хөгжмийн зэмсгийн музейг илрүүлжээ.

2011 оны энэ өдөр Ливид Муаммар Каддафигийн дэглэмийг ялснаа зарлав.

2022 оны энэ өдөр Ши Жиньпин БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа сонгогдов

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ     

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top