ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
54 минутын өмнө

Өнөөдөр 2026.10.21. Энэ оны 294 дахь өдөр бөгөөд он дуусахад 71 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 18 минутад мандаж, 17 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 10 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Хэвлээр явагч амьтдыг хамгаалах өдөр, Иод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр, Дэлхийн Хүний нэр хүндийг хамгаалах өдөр тохиож байна. Гондураст Зэвсэгт хүчний өдөр бол Египетэд Тэнгисийн цэргийн, Тайландад Үндэсний сувилагч нарын өдөр, Беларусьт Аав нарын баяр, Их Британид Алимны баяр, Тайландад Модоо хайрлах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Германы физикч, Нобелийн шагналт Вольфганг Кеттерле, Нидерландын физикч, Нобелийн шагналт Андрей Гейм, Испанийн кино найруулагч, жүжигчин Хулио Медем, Америкийн жүжигчин Мелора Уолтерс, реалити шоуны од Ким Кардашьян, Ирландын жүжигчин Эндрю Скотт зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1992 оны энэ өдөр Улаанбаатар хотод Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох хэлэлцээр эхлэв. Талууд гурван улсын хил тогтоох хэлэлцээрийг үзэглэжээ.

2013 оны энэ өдөр Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1520 оны энэ өдөр Португалийн аялагч Фернан Магеллан хоолой нээсэн нь хожим нь түүний нэрээр Магелланы хоолой гэж нэрлэгдэв.

1824 оны энэ өдөр Жозеф Аспдин цементийн патент авчээ.

1858 онд Парист анх удаа канкан бүжгийг толилуулжээ.

1944 оны энэ өдөр Бермудын гурвалжинд нууцлаг байдлаар АНУ-ын “Rubicon” хөлгийн баг алга болжээ. Хөлөг бүрэн бүтэн байдалтай олдсон бөгөөд хөлөг дээр ганцхан нохой л олдсон байна.

1950 оны энэ өдөр Төвөдийн арми зэвсгээ хураалгасны дараа Хятадын цэргүүд Төвөдийг эзлэв.

1959 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей Төвөдөд шашин шүтэх эрх болон иргэний эрхийг сэргээх тухай тогтоол баталж байв.

1961 оны энэ өдөр Нэгдсэн Арабын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Насер баян египетчүүдийн хөрөнгийг хураах зарлиг гаргажээ.

1970 онд Өмнөд Солонгосын сүмд 777 хос нэгэн зэрэг гэрлэжээ.

1987 онд Шри Ланкийн Жаффна эмнэлэгт Энэтхэгийн энхийг сахиулагчид тамил гаралтай 70 өвчтөн, эмч, сувилагчийн амийг хөнөөж байв.

1993 оны энэ өдөр Бурунди улсад төрийн эргэлтээр Ерөнхийлөгч нь болон зургаан сайд алагджээ.

1997 онд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Акмола хотыг улсынхаа шинэ нийслэлээр зарлав. Акмола хотын нэр хожим нь Астана болж өөрчлөгдсөн юм.

1997 оны энэ өдөр Диана гүнжийн дурсгалд зориулсан Элтон Жоны “Candle in the Wind” дууны шинэ хувилбар поп хөгжмийн түүхэнд хамгийн алдартай синглээр тодорч, сарын дотор 31.8 сая хувь борлуулагджээ.

2011 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракаас цэргээ бүрэн гаргахаа зарлав.

2021 оны энэ өдөр “Rust” киноны зураг авалтын үеэр жүжигчин Алек Болдвин цэнэглэсэн байсан тайзны гар буу гал алдсаны улмаас киноны зураглаач Халина Хатчинсын амь хохирч, найруулагч Жоел Соуза шархадсан байна.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ   

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top