Япон Хятадаас ирэх зорчигчдоос ковидын шинжилгээ авна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

 

Японы Засгийн газар энэ сарын 30-аас эхлэн Хятадаас орж ирж буй бүх зорчигчоос коронавирусний шинжилгээ авах шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэр нь Хятадын хотуудад ковидын халдварын тархалт эрчимжиж буйтай холбоотой гэж тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида мэдэгдсэнийг Киодо агентлаг уламжилсан байна. Энэхүү шаардлага нь Хятадаас ирж буй болон тус улсад сүүлийн долоо хоногт зорчсон бүх хүмүүст хамаатай.

БНХАУ-ын эрх баригчид ирэх оны нэгдүгээр сарын 8-нд хилээ нээж, халдвар хамгааллын дэглэмийн арга хэмжээг цуцлах тухай мэдэгдсэнтэй холбогдуулан Японы Засгийн газар ийм алхам хийж байна гэж тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top