Коронавирусний шинж тэмдгийг судлах “ZOE COVID” аппликэйшн зохион бүтээсэн Их Британийн эмч нар коронавирусний “омикрон” халдварын үед арьсан дээр илэрдэг зургаан шинж
тэмдгийг тодорхойлжээ. Зарим шинж тэмдэг нь урт хугацаанд ажиглагддаг гэж “Daily Express” мэдээлжээ.
Тухайлбал, “омикрон” халдварын үед “ковидын хуруу” гэж нэрлэгдсэн шинж тэмдэг илэрдэг байна. Өвчтөний хөлийн хуруунууд улайх, хөхрөх ба зарим тохиолдолд тууралт гардаг байна. Ийм шинж тэмдэг зөвхөн “омикрон” төдийгүй коронавирусний бусад хувилбарын халдварын үед мөн ажиглагддаг байна.
Түүнчлэн, “омикрон” халдварын үед уруул хагарах, үрэвсэх, арьс хуурайших, ялангуяа хүзүү, цээж орчим экземийн адил арьс улайж, загатнах зэрэг арьс хуурайших шинж тэмдэг илэрдэг байна. Ингэхдээ энэ зовуурь нь халдварын үед болон эдгэрсний дараа илэрдэг ба удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай гэж эмч нар тодруулжээ. Үүнээс гадна “омикрон”-ы үед чонон хөрвөстэй төстэй арьсан дээр тууралт гарах, хөлдөлтийн дараах шинж тэмдэгтэй төстэй хөх ягаан, улаан өнгөтэй, хөндүүр толбо үүсэх тохиолдлууд мөн бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Вакцины хордлогоо омикрон руу чихээд байгаарай!!!