ОХУ-ын Новосибирскийн эрдэмтдийн баг коронавирусний халдвар авсан 3.5 мянга гаруй өвчтөнд үзлэг хийсний үндсэн дээр өвчтөнүүдийн 1.5 хувьд халдварын үед илэрдэг ерөнхий шинж тэмдэг огт илэрдэггүй, зөвхөн гэдэсний хурц халдвар ажиглагдсаныг тогтоожээ.
Тус улсын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Химийн биологи, суурь анагаах ухааны хүрээлэнгийн Молекул микро биологийн лабораторийн эрхлэгч Нина Тикуновагийн хэлснээр, халдвар авсан хүмүүсийн 1.5 хувьд ханиах, хамар битүүрэх, уушги гэмтэх зэрэг шинж тэмдэг илрээгүй ч гүйлгэх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг болохыг тогтоожээ. Энэ тохиолдолд хамар, залгиурын арчдасын сорьцоос коронавирус илрэхгүй ба өвчтөн халдвар тараах эрсдэлтэй байдаг байна.
Тиймээс мэргэжилтнүүд ийм шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдээс өтгөнөөс нь шинжилгээ авахыг зөвлөжээ.
Цар тахал анх дэгдсэнээс хойш дэлхий дахинд нийт 240.4 сая гаруй хүн халдвар авч, 4.9 сая орчим хүн эндээд байна.
Сэтгэгдэл ( 0 )