“Омикрон”-оор халдварласан хүүхдүүдэд ТУУРАЛТ гарч байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Коронавирусний “Oмикрон” хувилбараар халдварласан хүүхдүүдэд арьсны тууралт гарч байгаа тухай Их Британийн эмч Дэвид Ллойд “Sky News” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Түүний хэлснээр, “Омикрон” хувилбар насанд хүрэгсэд болон хүүхдүүдэд өөр өөр шинж тэмдгээр илэрч байна.

Хэрэв хүүхдэд ядрах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах ёстой гэж эмч эцэг, эхчүүдэд зөвлөжээ.

Өмнөх хувилбаруудын үед ч арьсан дээр тууралт өгөх нь ажиглагдаж байсан ч ховор тохиолдож байжээ. Харин “Омикрон” хувилбарын халдвар авсан хүүхдүүдийн 15 хувьд ийм шинж тэмдэг илэрч байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.77.60) 2021 оны 12 сарын 11

Монголд орж ирсэн юм уу

0  |  0
Зочин(202.21.107.121) 2021 оны 12 сарын 12

Шинэ жил тэмдэглэнэ л гэнэ, Омикрон орж ирнэ л гэнэ... Учир нь олдохгүй юм.

4  |  1
Top