ЭМЯ: Халдварын улмаас 5 хүн нас барлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 12

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1070 тохиолдол батлагджээ.

Эдгээр тохиолдлын 538 нь Улаанбаатарт,  532 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 166 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 3 аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 5 хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top