Ковид-19 цар тахалтай холбоотой халдвар хамгааллын хязгаарлалтууд япон хүүхдүүдийн биеийн байдлыг сулруулсан тухай “International Journal of Environmental Research and Public Health” сэтгүүл мэдээлжээ.
Коронавирусний цар тахлын үеэр Японд дэлхийн бусад орны нэгэн адил сургуулиуд болон спортын клубүүд хаалгаа барьсан. Биеийн тамираар хичээллэх боломжгүй болж, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан хүүхдүүдэд хорт зуршил бий болдог байна. Амьдралын ийм идэвхгүй хэв маяг өсвөр настнуудын эрүүл мэнд, бие организмд хор учруулах аюултай байдаг байна.
Японы эрдэмтэд цар тахлын хязгаарлалтууд хүүхдийн эрүүл мэндэд ямар хор хохирол учруулсныг судалжээ. Тэд 9-15 настай хүүхдүүдийн булчингийн хүч, тэнцвэрээ барих чадвар, алхалтын хурд, дэлгэцийн өмнө өнгөрүүлж буй хугацаа, амьдралын чанар зэргийг судалсан байна.
Судалгааны дүнд цар тахлын хязгаарлалтууд эхэлснээс хойш хүүхдүүдийн тэнцвэрээ барих чадвар муудсанаас гадна бие организм дахь өөхний хувь хэмжээ нэмэгджээ. Энэ нь эрүүл агаарт тоглох хугацаа богиноссонтой холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )