Эрдэмтэд хүнд хэлбэрийн ковидын шинэ үр дагаврыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

Эрдэмтэд коронавирусний хүнд хэлбэрийн халдварын дараа зүрх дэлсэх хам шинж илэрдэг болохыг тогтоожээ.

The American Journal of Medicine” сэтгүүлд мэдээлснээр, сүүлийн үед хийж буй судалгаагаар Ковид-19 дараа зүрх, судасны тогтолцоо хямрах шинж тэмдэг илэрдэг болохыг баталжээ.  Энэхүү шинж тэмдэг нь эдгэрснээс хойш гурван сараас илүү хугацаанд ажиглагддаг байна. Үүнийг ковидын дараах хамж шинж гэж ангилсан бөгөөд эмнэлзүйн шинж тэмдэг, эмчилгээний стратеги нь өнөөг хэр тодорхойгүй байна.

Ковидын дараах хам шинжтэй өвчтөнүүдэд сульдах, цээжээр хөндүүрлэх, танин мэдэх чадвар алдагдах, амьсгал давчдах, удаан хугацаанд халуурах, толгой өвдөх, үнэрлэх болон амтлах чадвараа алдах, нойр муудах зэрэг олон төрлийн шинж тэмдэг илэрч байна. Тэр дундаа хүнд хэлбэрийн ковид халдвар аваад эдгэрсэн хүмүүст зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах зовуур ажиглагдах нь нэмэгджээ.

Олон улсад хийсэн томоохон судалгаанаас үзвэл, халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн 60 орчим хувьд ковидын дараах хам шинж илэрч байгаа ба энэ нь эдгэрснээс хойш зургаа болон түүнээс дээш сар үргэлжилж байна.

Тиймээс эрдэмтэд ковидын дараа зүрх, судас, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг сэргээхэд чиглэсэн эмчилгээнд анхаарал хандуулахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(162.158.88.34) 2021 оны 09 сарын 28

Eldeb,hural,tsuglaanaa zogsooo jishee ni JCI haan ambits huuhuu bolij uz

0  |  0
zochin(162.158.179.156) 2021 оны 09 сарын 28

boognorol uusgechee bolioochee. Cheden jil amid yvmaar bna

1  |  0
zochin(162.158.179.156) 2021 оны 09 сарын 28

boognorol uusgechee bolioochee. Cheden jil amid yvmaar bna

1  |  0
Top