КОВИД 19-ийн дараа | Эдгэрсэн хүмүүст 50 хоногийн дараа шинж тэмдэг илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Коронавирусээр оношлогдоод эдгэрч гарсан өвчтөнүүд эмнэлгээс гарснаас хойш 49 хоногийн дараа эрүүл мэнд нь буцаад дордох шинж тэмдэг илэрч байгааг судалгаагаар тогтоожээ.

Дээрх судалгааг Их Британийн үндэсний эрүүл мэндийн газар, Лондон хотын их сургуулийн эрдэмтэд хийсэн байна. Судалгаанд хамрагдсан 645 хүний 69 хувийнх нь өвчилсөн үеийн шинж тэмдэг буураагүй байсан байна. Түүнчлэн 53 хувь нь амьсгалахад бэрх, 34 хувь нь ханиалгаж, 15 нь сэтгэлийн хямралд өртжээ.

Түүгээр ч зогсохгүй 38 хувийнх нь цээжний хөндийн рентген шинжилгээ хэвийн бус гэж гарчээ. Харин есөн хувийнх нь биеийн байдал эрчимт эмчилгээнд шилжих хэмжээнд дордсон байна.

Гэвч эрдэмтэд үүнийг амьсгалын замын бусад өвчин тусаад эдгэсэн хүмүүст ажиглагддаг шинж тэмдэг гэж дүгнэж буй аж.

Одоогоор өвчтөний биеийн байдал эргээд хүндэрч байгааг олон хүрээлэн судалж байна.

Анагаах ухааны Thorax сэтгүүлд нийтэлсэн Барнетын хүрээлэнгийн тайланд үүнтэй төстэй дүгнэлт гарчээ. Уг тайланд коронавирусээр оношлогдсон 384 өвчтөнд судалгаа хийхэд эмнэлгээс эдгэрч гарснаас хойш 54 хоногийн дараа эрүүл мэнд нь дордох, сэтгэл санааны хямралд өртсөн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 62 хувийнх нь цээжний рентген шинжилгээ хэвийн бус байсан ч дахин шинжилгээ хийхэд хэвийн дүн гарчээ.

Эх сурвалж: BBC Science Focus

 

Top