КОВИД-19 дараа: Эдгэрсэн хүмүүст ЕР БУСЫН ШИНЖ ТЭМДЭГ илрэх болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Булчин шархирч өвдөх, хэт сульдах, хөл цэврүүтэх зэрэг нь коронавирусний халдварын шинж тэмдэг байх боломжтой гэж Их Британийн онцгой байдлын эрдэм шинжилгээний зөвлөлдөх бүлэгт танилцуулсан эрдэмтдийн илтгэлд дурджээ.

Эдгээр шинж тэмдэг халдвар авсан өвчтөнүүдийн нас, бие организмын онцлогоос хамааран янз бүрээр илэрдэг болохыг мэргэжилтнүүд онцолжээ. Ингэхдээ оношилгоо явуулж буй төвүүдийн ажлын ачааллын нэмэгдүүлэхгүйн үүднээс эдгээр шинж тэмдгийг Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны жагсаалтад нэмж оруулахгүй гэнэ. Одоогийн байдлаар тус улсад өндөр халуурах, удаан хугацаанд ханиалгах,  үнэрлэх чадвараа алдах эсвэл өөрчлөгдөх зэрэг гурван шинж тэмдгийг КОВИД-19-ийн шинж тэмдгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байна.

Үүнээс гадна Medicalxpress сайтад мэдээлснээр, Индианагийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд КОВИД-19 халдвар аваад, эдгэрсэн хүмүүст албан ёсны жагсаалтад бүртгэгдээгүй ер бусын шинж тэмдэг илэрч буйг анхааруулжээ. Тухайлбал, өвчтөнүүдэд хөлийн ул хорсох, ой санамж гэнэт алдагдах, нойргүйдэх, арьсанд дээр тууралт гарах, нүүр, бие бадайрах, үс унах, зүрхний ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Эдгээр шинж тэмдэг халдвар авсан өвчтөнүүд эдгэрч, эмнэлгээс гарснаас хойш хэдэн сарын туршид ажиглагдаж байна.


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.125) 2020 оны 10 сарын 14

Корона бол ханиад биш ээ, лабораторид бүтээгдсэн хөнөөлт вирус. Тиймээс сэрэмж алдаж болохгүй

2  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 10 сарын 14

Haniadnii virus gej yu bdgiin, KORONA bol aimshigt TAHAL uvchin shu dee!!!!!!!!!!

4  |  0
зочин(150.129.140.115) 2020 оны 10 сарын 13

зүгээр нэг ханиадны вирус биш байхаа даа халдвар л авч болохгүй юм шиг манайх арай л болоогүй байхад сулруулаад хүмүүс нь ч нэг л тоомжиргүй болсон харагдах юм

6  |  0
Top