Дэлхий дахинд “Samsung” утасны эрэлт буурч байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

 

Энэ онд “Samsung” компани дэлхий дахинд нийт 230-240 сая ухаалаг утас борлуулах төлөвтэй байна. Энэ нь төлөвлөснөөс даруй 40-30 сая нэгж утсаар бага юм.

“PhoneArena” порталд онцолсноор, “Samsung” нь дэлхийд ухаалаг утасны хамгийн том үйлдвэрлэгч хэвээр байна. Гол өрсөлдөгч болох “Apple” компаниас илт түрүүлж байгаа ч хэрэглэгчдээ эрчимтэй алдаж байгаа аж. Энэ оны хоёрдугаар улиралд “Samsung” нийт 55 сая ухаалаг утас зах зээлд нийлүүлсэн нь эхний улирлаас мэдэгдэхүйц буурчээ. Энэ оны эхний улиралд нийт 61.5 сая утас нийлүүлж байсан бол 2022 оны хоёрдугаар улиралд нийт 62.5 сая утас гаргаж байжээ.

2023 оны дүнгээр, тус компани 240 сая утас борлуулах төлөвтэй байна. Оны эхээр тус компани 270 сая утас борлуулахаар төлөвлөж байсан билээ. 2022 онд нийт 260 сая “Samsung” утас борлогдсон байна.

“Samsung” утасны борлуулалт буурсан нь Galaxy S23 загвар хүлээлтээс доогуур амжилт үзүүлсэн болон Galaxy A загварын хямд өртөгтэй, дундаж ангиллын утасны эрэлт дэлхий дахинд буурч байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.217) 2024 оны 12 сарын 09

Hog yum chini hen avdiin ugaasaa hha

0  |  1
Top