“Samsung” компанийн ухаалаг бөгж хурууны найман янзын хэмжээнд таарах бөгөөд бэлзэг бүр өөрийн гэсэн дугаартай байх гэнэ. Бөгжний хэмжээнээс шалтгаалан аккумляторын хэмжээ нь янз янз байна.
Эрчим хүч бага хэрэглэдэг Bluetooth LE тусламжтай бөгжийг бусад хэрэгсэлтэй холбох боломжтой. Ухаалаг бөгжийг утасгүй тусгай цэнэглэгчийн тусламжтай цэнэглэдэг. Samsung Galaxy Ring нь хэрэглэгчийн эрүүл мэнд, хөдөлгөөнийг хянах зорилгоор зүрхний цохилт, алхалтын тоог мэдээлнэ.
“Samsung” компани шинэ загварын Galaxy Z Fold 6 и Z Flip 6 нугардаг утсыг Samsung Galaxy Ring бөгжтэй хамт танилцуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )