Антибиотик ялгаруулах чадвартай ухаалаг шархны боолт бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Брауны их сургуулийн эрдэмтэд бактери илэрсэн тохиолдолд антибиотик ялгаруулдаг ухаалаг шархны боолт бүтээжээ.

Science Advances сэтгүүлд бичсэнээр, шархны боолт нь антибиотиктой гидрогель материал бөгөөд өвчин үүсгэгч ихэнх бактерийн ялгаруулдаг бета-лактазмд хариу үйлдэл үзүүлдэг байна. Бета-лактазмын ферментүүд нь гидрогелийн бүтцийг задалж, дотор нь агуулагдаж буй антибиотик гарч ирдэг аж. Өвчин үүсгэгч бактери илрээгүй тохиолдолд гидрогелийн бүтэц гэмтэлгүй, антибиотик нь дотроо хадгалагдан үлддэг байна.

Энэхүү нээлт нь зөвхөн аюултай бактерид нөлөөлдөг бөгөөд арьсны хэвийн бичил орчинд сөргөөр нөлөөлдөггүй. Түүнчлэн, шаардлагагүй тохиолдолд антибиотик ашиглагдахгүй тул эмд тэсвэртэй бактери үүсэх эрсдэлийг бууруулж байна гэж эрдэмтэд онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top