Шинэ Apple Pencil жинхэнэ харандаатай илүү төстэй болно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

 

“Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ.

Apple Pencil ухаалаг харандаагаар захиа бичих, зураг зурахад илүү бодит болох гэнэ. Apple Pencil-3 нь даралтын хүчийг тодорхойлох мэдрэгчтэй байх ба iPad хэрэглэгчдэд таблеттай харьцахад илүү боломжууд гарч ирэх аж. Шинэ үеийн Apple Pencil-3 мөн Vision Pro-г дэмжих хэдий ч VisionOS-д хэрхэн контентыг удирдах нь одоогоор тодорхойгүй байна. Гурав дахь үеийн Apple Pencil харандааг энэ сарын 7-нд танилцуулахаар төлөвлөжээ. Ухаалаг харандаатай хамт удаан хүлээсэн iPad Pro болон iPad Air шинэ загваруудыг мөн танилцуулахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top