Апп-гүй дэлхий: AI төхөөрөмжийн эрин үед хэн хожих вэ?

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

2026 оны хоёрдугаар хагаст “OpenAI” компани зах зээлд цоо шинэ төхөөрөмж танилцуулахаар төлөвлөж байна. Тэр нь дэлгэцгүй халаасны дуут удирдлагатай төхөөрөмж юм. Хөгжүүлэгчид ухаалаг утас, ноутбукийн дараах хиймэл оюун ухаантай хоршин ажиллах гуравдах хэрэгслийг танилцуулахаар зэхжээ. Ийм төрлийн төхөөрөмж орчин үеийн дижитал эдийн засгийн хэрхэн өөрчлөх вэ?

Интерфейс алга болж байна

Сүүлийн 15 жилд ухаалаг утасны дэлгэц болон үүн дээрх аппууд дижитал ертөнц рүү орох гол хаалга байсан бол хиймэл оюун ухаан бидний амьдралд аажмаар нэвтэрснээр нөхцөл байдал одоогоос эхлээд мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж байна. Тухайлбал, дуут туслахууд нэг удаагийн даалгаварт хариулаад зогсохгүй контекстийг санах, виртуал тэмдэглэлийн дэвтэрт мэдээллийг бичиж, эзнийхээ ахуйн жижиг зүйлсээс авхуулаад дадал зуршлыг нь хүртэл мэддэг болжээ. Ингэснээр интерфейс нь визуал бус харин сэтгэлгээний түвшинд хүрч байна.

Өрсөлдөөн хэрхэн өрнөх вэ

2000-аад онд мэдээллийг хайлтын системээс хайдаг байсан. Компаниуд мэдээллийн хүртээмж, мэдээллийн системийн хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах, сурталчилгааны хэрэгслүүдийн төлөө өрсөлддөг байв.

2010-аад онд мобайл апп-ууд чухал дэд бүтцийн байр суурийг эзэлсэн. Өрсөлдөөн бүтээгдэхүүн болон түгээлт рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл компани хэрхэн өөрийгөө танилцуулах бус харин тодорхой асуудлыг тухайн бүтээгдэхүүн хэрхэн үр бүтээлтэй шийдвэрлэж, ямар сувгаар түгээж байгаа нь илүү чухал болжээ. Энэ нь бүтээгдэхүүний менежер, маркетолог зэрэг бүхэл бүтэн мэргэжлүүдийг бий болгосон билээ.

 

 

Харин өнөөдөр энэ загвар бүдгэрч эхэлжээ. Нэг талаас, апп бүтээх өртөг эрчимтэй буурч байна. Генератив хиймэл оюуны ачаар энэ үйл явц хэдхэн хоногийг л авна. Нөгөө талаас, түгээлтийн сувгууд хэт ачаалалтай болжээ. Том брэнд, инфлюсерүүд гарч ирэх нь ховор болж, хэрэглэгчдийн анхаарал тогтсон тоглогчдын дунд хуваагдаж эхэлсэн.

Ийм нөхцөлд гуравдагч хүчин зүйл болох универсал хиймэл оюунт интерфейс, хиймэл оюунт туслах гарч иржээ. Хэрэглэгч өргөн хүрээний асуудлаа нэг л туслахаараа дамжуулан шийдвэрлэж эхэлсэн байна. Тухайн системийг эрт ашиглаж эхлэх тусам тэндээ үлдэх магадлал өндөр. Claude-тай ажилладаг нэгэн онцын өөрчлөлт гарч ирэхгүй л бол ChatGPT чатбот руу шилжих нь юу л бол. Хиймэл оюунт туслахаа солино гэдэг нь контекст, харьцах дадлаа алдана гэсэн үг. Үүний сацуу бүхий л мэдээллийг шилжүүлэх хэрэг гарна. Үүнийг тэр бүр хэрэглэгч хүсэхгүй.

Тиймээс өрсөлдөөн апп-ын түвшнээс экосистем, интерфейсийн түвшин рүү шилжиж байна. “Хэний бүтээгдэхүүн илүү вэ” гэсэн асуулт “цахим ертөнц болон хэрэглэгчийн хоорондын гол зуучлагч нь хэн байх вэ” гэсэн асуултад байраа тавьж өгч байна. Энэ асуулт хэрэглэгчийн анхаарал, улмаар хэтэвчийг удирдана гэсэн үг.

Хиймэл оюунт хэрэгслүүд шалгуурыг давах уу

Хэрэглэгчийн шинэ интерфейсийг бүтээх оролдлогыг эртнээс хийж иржээ. Тухайлбал Google Glass. Гэвч ихэнх нь өндрийг авч чадаагүй. Харин өнөөдрийн нөхцөл байдал зарчмын хувьд өөр. Гол ялгаа нь бид нэгэн зэрэг хэд хэдэн хүчтэй тренд огтлолцож байгаа цэгт ирээд байна.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын сан, технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Бидний нүдэн дээр нөөц баялгийн системтэй дахин хуваарилалт болж байна.

Хэрэглэгчийн хүсэлт өөрчлөгдөж байна. Мэдээллийн хэмжээ асар их болсон тул хүн түүнийг үр ашигтай боловсруулах чадваргүй болж байна. Энэ утгаараа хиймэл оюун ухаан хүн, бодит байдал хоёрын дундын зуучлагч болжээ. Хэрэв өмнө нь хайлт “бүх зүйл олдоно” гэсэн амлалт өгч байсан бол өнөөдөр энэ нь хангалтгүй болов. Энд л халаасанд байнгын туслахтай явах эрэлт бий болж байна.

Хиймэл оюун ухаан туршилт байхаа больсон. Хэрэглэгчид үүнд дасаж, зайлшгүй зүйл хэмээн хүлээн авч эхэлжээ. Тиймээс зах зээл өөрөө биелдэг зөгнөл болж байна. Бүгд л хиймэл оюун дэлхийг өөрчилнө гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд тийм ч учраас шинэ хэлбэрүүдийг хүлээн авахад бэлэн болжээ.

 

 

Цагтаа iPhone анх интернэт, мэдрэгчтэй дэлгэц эсвэл үүрэн харилцаа холбоог санал болгоогүй. iPhone эдгээрийг хэрэглэгчийн шинэ туршлага болгон нэгтгэсэн. Улмаар дараагийн алхам нь ухаалаг утсанд хиймэл оюуныг суулгах бус харин хэрэгслийн логикийг өөрийг нь ойлгоход орших юм. Өөрөөр хэлбэл хиймэл оюуныг төв элемент, бусдыг хоёрдогч болгоно гэсэн үг.

Тиймээс л Google Glass гэх мэт өмнөх оролдлогуудыг бодвол өнөөгийн хөгжүүлэлтүүд өөр харагдаж байгаа юм. Тухайн үед технологи хэрэглэгчийн бэлэн байдлаас түрүүлж байсан бол өнөөдөр эсрэгээр хэрэглэгч нь бэлэн, харин технологи нь хүлээлтийг гүйцэх шаардлагатай болоод байна.

Гэхдээ эрсдэлүүд бас бий. Технологийн дэвшлүүдийг үл харгалзан хэрэглэгчид дадал зуршлаа түргэн өөрчилдөг. Ухаалаг утас универсал, ойлгомжтой хэрэгсэл болсон тул түүнийг орлоход санасныг бодвол бэрх.

Хэрэв нэгэн зэрэг хэт олон өрсөлдөгч хэрэгсэл гарч ирвэл хэрэглэгчдийг будилуулж, хүлээн авах үйл явцыг удаашруулна.

Хиймэл оюунт хэрэгсэл хэрэглэгчийн санхүүгээс авхуулаад хувийн мэдээлэл зэрэг амьдралынх нь бүхий л нарийн мэдээллүүдэд нэвтэрч байна. Ихээхэн хэмжээний мөнгө эсвэл мэдээлэл алдагдах зэрэг аливаа ноцтой алдаа нэр хүндийн хямралд хүргээд зогсохгүй итгэх итгэл системээр алдагдахад хүргэнэ.

Энэ утгаараа зах зээлийн тэнцвэр маш хэврэг байдалд байна. Нэг талаас, өндөр хүлээлт, их хэмжээний хөрөнгө оруулалт. Нөгөө талаас бүтээгдэхүүн хүлээлтээс “түүхий” байхад урам хугарах эрсдэл.

Тиймээс ирэх жилүүд шийдвэрлэх жилүүд байх болно. Эсвэл хиймэл оюунт хэрэгслүүд дижитал ертөнцтэй харьцах шинэ стандарт болно эсвэл хэзээ ч орчин цагийнх болоогүй “ирээдүйн технологиудын” хувь заяаг давтана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top