Эрүүл мэндийг хянах ухаалаг ээмэг бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 20

АНУ-ын Lumia стартап эрүүл мэндийн байдлыг хянах ухаалаг ээмэгний хоёрдох үеийг танилцуулжээ. Ирэх онд худалдаанд гарах ухаалаг ээмэг 250 ам.доллар үнэтэй байх гэнэ.

Ээмэг бүр нэг грамм орчим жинтэй тул дэлхий дээрх хамгийн жижиг бөгөөд хамгийн хөнгөн төхөөрөмж болж, ухаалаг бөгж, цагтай өрсөлдөхүйц бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж байна. Lumia 2 ээмгийг хэд хэдэн загвараар гаргаж байгаа бөгөөд чихээ цоолох шаардлагагүй загвар ч бий.

Ингэхдээ эрүүл мэндийн байдлыг хянах модуль нь нэг ээмгэнд нь суурилуулсан тул өрөөсөн ээмэг зүүх ч боломжтой. Нэг удаа цэнэглээд 5-8 хоног цэнэгээ барьдаг бөгөөд усны хамгаалалттай. Тус бүтээгдэхүүн нь цусны эргэлт, нойрны чанар, хөдөлгөөнийг хянадаг байна. iOS болон Android утасны апп-аар удирдах боломжтой. Ингэхдээ эрүүл мэндийн бусад хэмжүүрийг сард 10 ам.доллар төлөөд авах боломжтой аж. Ээмэг нь алт, мөнгө болон тунгалаг загвараар гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top