Японд дэлгэрсэн гайхалтай бүтээлүүд

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

 

Цөцгийн тосны үрүүл

Хөлдүү цөцгийн тосыг шарсан талхан дээр түрхэхэд амаргүй. Харин энэ асуудал Японд байдаггүй. Учир нь япончууд тусгай үрүүл ашигладаг.

Ус хэмнэгч ариун цэврийн өрөө

Энэхүү угаалтуур, суултуурын хослолыг ус хэмнэх зорилгоор 1956 онд зохион бүтээжээ. Гараа угаасан усыг хуримтлагдаж, суултуурын ус болгон дахин ашигладаг.

Авсаархан сэнс

Халуун өдрүүдэд тав тух бэлэглэх авсаархан сэнс Японд эрэлт ихтэй.

Толгойн шүхэр

Японд бороо орох нь элбэг. Ялангуяа далайн хар салхи сайн чанарын шүхрийг ч эвдэх хүчтэй. Толгойдоо бэхэлдэг шүхэр энэ асуудлыг шийдсэн бөгөөд гарыг чөлөөтэй байлгадаг давуу талтай. Саяхан япончууд анхны нисдэг шүхэр зохион бүтээжээ. Бороо, нарнаас халхалж, гар чөлөөтэй байлгахаас гадна догь харагддаг.

Ухаалаг нүдний шил

Ийм нүдний шилтэй байхад ухаалаг утсаа байнга шалгах шаардлагагүй. Нүдний шил танд мэдээлэл ирснийг дуулгаж, төлөвлөгөөг тань сануулж, чухал тэмдэглэлүүдийг тань харуулна.

Хаалга нээх мэдрэгч

Энэ мэдрэгч эзэндээ хаалганы гадаа хүн ирснийг мэдээлнэ. Зочин хаалганаас 4 метрийн зайд ойртоход л хангалттай бөгөөд буйдангаасаа босолгүйгээр хаалгаа онгойлгох боломжтой.

Таблетны дэр

Энэ дэр таблет эсвэл номоо барих ч тэнхэлгүй болтлоо ядарсан хүмүүст зориулагджээ. Дэр цахилгаан хэрэгслийг силикон тогтоогчийн тусламжтай хөдөлгөөнгүй барих бөгөөд та ямар ч байрлалд ном уншиж, таблет дээр ажиллах боломжтой.

Ирээдүйн “хулгана”

Энэ бээлий компьютерын маусыг орлох үүрэгтэй. Баруун болон зүүн товчлуур хурууны үзүүрт байрладаг аж.

Жолоочийг хянах хиймэл оюун ухаан

Энэ систем хүний царайг таньдаг бөгөөд жолооны ард суугаа хүн зүүрмэглэхийг андахгүй. Хиймэл оюун ухаан унтахын аргагүй тийм нөхцөлийг бий болгодог гэнэ.

Тунгалаг зурагт

Тунгалаг зурагтыг ресторан, дэлгүүр зэрэг хувийн бизнес эрхэлдэг хүмүүст зориулан бүтээжээ. Учир нь ийм зурагт үйлчлүүлэгчдийн анхаарлыг ихэд татах болно.

Ид шидтэй толь

Цаг агаар, мэдээ зэргийг харуулдаг олон төрлийн ухаалаг толь зах зээлд аль хэдийн нэвтэрсэн. Гэхдээ үүнээс ч гайхалтай толь бас бий. Энэ толь арьсны төрөл, бүтцийг тодорхойлж, сорви, батга зэрэг арьсны өө сэвийг ч андахгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top