Японд хоолны амт сайжруулдаг ухаалаг халбага бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 04

Японы технологийн “Kirin Holdings” компанийн инженерүүд хоолны амтыг сайжруулдаг ухаалаг халбага бүтээжээ.

Elecisspoon халбага цахилгаан импульсийн тусламжтай хоолыг илүү давсархаг, амттай болгодог байна. Шинэ бүтээл нь давсгүй хоол идэх заалттай эсвэл хоолны дэглэм барьдаг хүмүүст илүү тохиромжтой гэнэ. Elecisspoon халбага цахилгааны дөрвөн тохируулгатай. Нүүрний мэдрэлийн эмгэгтэй, төмрийн харшилтай, хиймэл шүд зэрэг имплант суулгуулсан болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэх тохиромжгүй гэж тус компани анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top