Японы нэгэн бага сургууль сурагчдадаа зориулж унтлагын кабин байрлуулжээ. Ингэхдээ сурагчид босоогоор унтах гэнэ.
“Sora News” хэвлэлд мэдээлснээр, хуучин цагийн утасны бүхээгийн санагдуулам кабинд сурагчдад богино хугацаанд дуг хийж, амрах боломжтой. Ийн амарсан хүүхдүүд түргэн хугацаанд хичээлдээ эргэн орох шаардлагатай тул босоо байдалд нойр авах нь үр дүнтэй болохыг судалгаа харуулжээ. Гэсэн хэдий ч ихэнх мэргэжилтнүүд илүү тухтай нөхцөл бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна.
Унтлагын бүхээг туршилтын журмаар ирэх оны хоёрдугаар сар хүртэл ажиллах гэнэ. Сурагчид эл бүхээгийг тогтмол ашиглаж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )