Токио элбэнхийн сүрэгтэй тэмцэж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 21

Японы Токио хотын эрх баригчид элбэнхийн сүрэгтэй тэмцэх арга хэмжээ авч байна. Киодо агентлагийн мэдээлснээр, 2022 оны санхүүгийн жилд нийслэл хот орчмоос нийт 1300 барьсан нь арван жилийн өмнөх үеэс тав дахин нэмэгджээ.

Эл амьтад орон нутгийн ургацыг алдуулж, фермерүүдэд их хэмжээний хохирол учруулах болжээ. Японы Хөдөө аж ахуйн яамны мэдээллээр, 2022 оны санхүүгийн жилд элбэнхийн сүргээс болж 2.8 сая ам.долларын ургац алдсан байна. Элбэнх нь Японы уугуул амьтан биш бөгөөд 1977 онд “Раскал Элбэнх /Rascal the Raccoon” анимэ гарснаас хойш япончууд элбэнхийг гадаадаас оруулж, гэртээ тэжээдэг болсон байна. Анимэ алдарших үед жилд 1500 гаруй элбэнх импортолдог байжээ. Гэвч элбэнхийг гэрт тэжээхэд маш хүндрэлтэй тул ихэнх айл өрхүүд амьтдыг гудамжинд гаргаж хаяснаар тоо толгой нь ийн өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top