Цахилгаан гүйдлийн тусламжтай шарх эдгээдэг ухаалаг наалт бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Стэнфордын их сургуулийн эрдэмтэд цахилгаан гүйдлийн тусламжтай ужгирсан шарх эдгээр ухаалаг шархны наалт бүтээжээ.

“Nature Biotechnology” сэтгүүлд бичсэнээр, ужгирсан шарх гэдэг нь дөрвөн долоо хоногоос илүү хугацаанд эдгэрэх шинж тэмдэггүй шархыг хэлдэг байна. Ийм шарх зарим тохиолдолд хүний амь насанд ч аюултай байдаг байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр, ийм ужгирсан шархыг үр дүнтэй эдгээх арга туйлын цөөн байдаг аж.

Тиймээс эрдэмтэд шархыг түргэн эдгээдэг ухаалаг шархны наалт бүтээжээ. Тус наалт цахилгааны гүйдлийн тусламжтай эсийн хуваагдах явцыг идэвхжүүлж, улмааj шархтай газрын цусны эргэлтийг сайжруулан, нөхөн төлжилтийг түргэсгэдэг байна. Хэрэв шарх эдгэхгүй, ямар нэгэн халдвар орвол ухаалаг наалтын мэдрэгчүүд цахилгаан гүйдлийг нэмэх шаардлагатайг мэдээлдэг байна. Энэ наалтыг ухаалаг утсаар удирддаг аж. Цаашид эрдэмтэд ухаалаг наалтыг хэд хэдэн эмнэл зүйн туршилтад хэрэглэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top