Технологийн алдарт Google, Apple, Amazon компаниуд нэгдэн ухаалаг төхөөрөмжийн нэгдсэн стандарт боловсруулна гэдгээ зарлалаа. Дээрх гурван компани ухаалаг-гэр, дуу хоолойгоор удирдах технологи зэргийн стандарт боловсруулах аж. Түүнчлэн интернэт болон цахим орчинд хэрхэн аюулгүй ажиллах зөвлөмжийг ч нэгтгэх юм байна.
Дээрх гурван компанийн санаачилгаас өмнө Samsung Electronics, Somfy,IKEA зэрэг компани ахуйн хэрэглээний төхөөрөмжийн нэгдсэн стандарт боловсруулах тухайгаа мэдэгдэж байсан юм.
Дэлхий даяар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжих болсон ухаалаг гэр, ухаалаг автомашин, дуу хоолойгоор удирдах төхөөрөмж зэрэг нь гуравдагч этгээд нэвтрэх боломжтой эрсдэлтэй байгаа билээ. Тиймээс томоохон компаниуд нэгдсэн стандарт боловсруулах санаачилга гаргаж буй нь энэ юм.
Одоогийн байдлаар дээрх салбарт 55.7 тэрбум ам.доллар эргэлдэж байгаа бол 2025 он гэхэд 174.2 тэрбум ам.доллар эргэлдэнэ гэсэн судалгаа гарчээ.
Хятадын компаниуд эх орондоо төдийгүй ази тив даяар ухаалаг төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахын тулд хэд, хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа юм. “Алибаба” болон “Байду” компаниуд энэ чиглэлд тэргүүлдэг аж.
Сэтгэгдэл ( 0 )