БНХАУ дэлхийд анхны ухаалаг хөлөг онгоцыг далайд гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 12

 

БНХАУ дэлхийд анхны жолоочгүй “Zhu Hai Yun” хөлөг онгоцыг туршилтын журмаар далайд гаргажээ.

Тус хөлөг онгоц олон арван агаар, далай, усан доорх дронуудыг тээвэрлэх хүчин чадалтай. “Zhu Hai Yun” дэлхийд анхны хиймэл оюун ухаан бүхий автомат жолоодлогын системтэй хөлөг онгоц юм. Бээжин эл онгоцыг далай судлалын хэрэгсэл хэмээн албан ёсоор зарласан ч зарим шинжээчид тус хөлгийг цэргийн зориулалтаар ашиглах боломжтой гэж хардаж байна. Тухайлбал, тус хөлгийг олон улсын дунд маргаан дэгдээсэн Өмнөд Хятадын тэнгист тагнуулын мэдээлэл цуглуулахад ашиглах боломжтой гэж үзэж байна.

Ухаалаг удирдлагын системтэй хөлөг онгоцыг өнгөрсөн тавдугаар сард анх танилцуулсан. Туршилтын дараа ухаалаг хөлгийг 2022 оны сүүлээр Хятадын тэнгисийн хүчинд шилжүүлэх хүлээлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top