Саяхан Galaxy S25 Edge загвараа танилцуулж байсан Samsung компани дараагийн загварууддаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээллээр, Galaxy S26 загварт Plus хувилбараас татгалзаж, оронд нь Edge хувилбарыг оруулахаар зэхэж байна. 2025 онд Galaxy S26 загвар энгийн Galaxy S26, Galaxy S26 Ultra болон шинэ Galaxy S26 Edgе хувилбараар гарах аж.
Plus хувилбар нь борлуулалт доогуур байдагтай холбоотой гэж үзэж байна. Сүүлийн хэдэн жилд Plus хувилбар бусад хувилбаруудаасаа доогуур үзүүлэлттэй байжээ. Энэ онд Galaxy S25 загварын нийт 37.7 сая утас худалдахаар төлөвлөснөөс 17,4 сая нь S25 Ultra, 13,6 сая нь энгийн S25, 6.7 сая нь S25 Plus загвар.
Үүнтэй ижил Apple компани мөн iPhone 17 Plus загвараа 17 Air хувилбараар солино гэсэн мэдээлэл гарчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гийгүүлж дээ