Дэлхийд ямар ухаалаг утас хамгийн их эрэлттэй вэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Энэ оны эхний улиралд iPhone 11 утас хамгийн их эрэлттэй утсаар шалгарчээ. Дурдсан хугацаанд “Apple” компани нийт 19.5 сая ширхэг iPhone 11 утас нийлүүлсэн бол өнгөрсөн оны мөн үеийн XR загварын нийлүүлэлтээс даруй зургаан саяар их байна. “Apple” компани iPhone 11 ухаалаг утасны үнэ өртгийг үйлдэл, хүчин чадалтай нь уялдуулж чадсан нь энэ утасны эрэлт нэмэгдэхэд нөлөөлжээ.

Хоёрдугаар байрт Samsung Galaxy A51 утас оржээ. Нийт 6.8 сая ширхэг утас зах зээлд нийлүүлэгдсэн бол гуравт  “Xiaomi” компанийн Redmi Note 8 утас оржээ. Хамгийн эрэлттэй ухаалаг 10 утасны жагсаалтад “Apple”, “Samsung” компанийн тус бүр дөрвөн загвар, “Xiaomi” компанийн хоёр загвар нь багтсан байна.

Шинжээчид 5А сүлжээг дэмжсэн Samsung Galaxy S20+ утас зах зээлд амжилт үзүүлж буйг онцолсон байна. Энэ загварыг 3.5 сая хэрэглэгч худалдан авч, жагсаалтын 9-д орж ирэх боломжтой болсон төдийгүй тав дахь үеийн сүлжээнд ажиллах чадвартай хамгийн эрэлттэй ухаалаг утсаар тодроод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top