Өмнөд Солонгосын технологийн “аварга загас” Самсунг компани S серийн хамгийн сүүлийн загвар болох Galaxy S20, Galaxy Fold 2 загвараа хоёрдугаар сарын 11-нд танилцуулахаар болжээ.
Ирэх хоёрдугаар сарын 11-ны өдөр Сан Франциско хотод болох “Unpacked” арга хэмжээний үеэр технологийн нөхцөл боломжууд, зах зээлийн үнэ зэргийг танилцуулах юм байна.
Самсунг компанийн хамгийн сүүлийн загвар болох Galaxy S20 загвар нь 6.3, 6.7, 6.9 инчийн гурван төрөл бүхий 108 мегапиксель камертай байж аж. Apple компанийн iPhone загвараас ялгаатай нь таван камертай байх юм.
Харин Galaxy Fold 2 нь өмнөх загвар шигээ нугардаг ухаалаг төлөвлөлтийн системтэй, камер нь таван мэдрэгчтэй байх ажээ.
Одоогоор компанийн зүгээс зах зээлийн үнийг хэд гэж тооцсоноо нууцалж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )