Ухаалаг утас газар хөдлөлтөөс сэрэмжлүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

АНУ-ын “Google” компани “Google I/0 2022” бага хурлын үеэр газар хөдлөлтөөс сэрэмжлүүлэх дохио бүхий функцтэй Android 13 үйлдлийн системийг танилцуулжээ.

Эл функц орчин үеийн ухаалаг утсанд суурилуулсан хурд хэмжигчийг ашиглана гэж “Google” компани мэдэгджээ. Ухаалаг утас газар хөдлөлтийг мэдэрвэл Google газар хөдлөлтийг илрүүлэх албанд дохио явуулж, байршлынхаа мэдээллийг явуулах гэнэ. Үүний дараа Google серверүүд байгаа бүх мэдээллийг нэгтгэн, газар хөдлөлт үнэхээр болж байгаа эсэхийг тодорхойлох аж. Google газар хөдлөлтийг илрүүлэх систем газар хөдлөлт хаана, хэдэн магнитуудын хүчтэй болж байгааг тогтооно. Үүнээс гадна ухаалаг утас онцгой байдлын албанд автоматаар дохио илгээнэ.

Үүнээс өмнө газар хөдлөлтөөс сэрэмжлүүлэх ийм системийг Хятадын “Xiaomi” болон “Huawei” ухаалаг утаснуудад ашиглах болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top