Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани ухаалаг утасны шинэ загваруудын танилцуулгыг цахим хэлбэрээр явуулна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
Энэ шийдвэр нь дэлхийн дахиныг хамарсан коронавирусний цар тахалтай холбоотой. Тус компани жил бүр АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулдаг “Unpacked” арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай. Гэхдээ энэ жил хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор эл уламжлалаас татгалзаж, шинэ хэлбэрээр явуулах шийдвэр гаргаад байна.
Ойрын үед “Samsung Electronics” Galaxy Note 20 болон эвхдэг Galaxy Fold 2 загварыг танилцуулахаар зэхэж байна. Түүнчлэн, Galaxy Watch 2 бугуйн цаг, Galaxy Tab S7 таблетын шинэ загварыг танилцуулахаар төлөвлөж байна гэж эх сурвалж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )