Дуа Липа "Самсунг" компанитай зарга үүсгэлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 12

Английн дуучин Дуа Липа дүрсийг нь хууль бусаар ашигласан хэмээн үзэж Самсунг компанитай 15 сая ам.долларын зарга үүсгэлээ. Самсунг компани худалдаанд гаргасан зурагтнуудын сав баглаа боодолд түүний дүрсийг хууль бусаар ашигласан гэж түүний хуулийн баг үзэж буй аж.

АНУ-ын Калифорни мужийн Төв дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар “Дуучин хатагтай Липагийн бий болгосон дүр төрх, хөдөлмөрийг үл хүндэтгэн Самсунг компани ашиг олох зорилгоор хууль бусаар ашигласан” гэсэн байна.

Түүний хуулийн багийнхан зохиогчийн эрхийг зөрчсөн, барааны тэмдэгтийн зөрчил гаргасан, Дуа Липагийн дүр төрхийг хууль бусаар ашигласан гэж үзэн шүүхэд ханджээ. Сав баглаа боодолд ашигласан зураг нь 2024 онд Остин хотод болсон хөгжмийн наадмын үеэр авахуулсан бөгөөд тус зургийн зохиогчийн эрхийг Липа өөрөө эзэмшдэг байна.

Липа болон түүний хуулийн багийнхан 2025 оны зургаадугаар сард Самсунгийн хууль бус үйлдлийг мэдэн хуулийн маргаан үүсгэсэн байна. Үүнээс хойш Самсунгийн хуулийн багийнхан Самсунг компанид удаа дараа шаардлага тавьсан ч үйл ойшоосон гэв.

Өдгөө 30 настай Дуа Липа нь Пума, Версаче, Ив Сен Лорен брэндүүдтэй түншлэлтэй бөгөөд Порше, Шанел, Неспрессо брэндийн дэлхийн элч төлөөгчийн үүрэг гүйцэтгэдэг юм.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bitch(73.240.33.186) 2026 оны 05 сарын 14

greedy bitch

0  |  0
Top