“Самсунг” компани Galaxy 10, Note 10 серийн ухаалаг утас худалдаанд гарснаас яг долоон сарын дараа дээрх загваруудад системийн алдаа гарсныг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Гарч байсан гол алдаа нь хурууны хээ танихгүй, зарим нэг аппликэйшн ажиллахгүй, хэт халах зэрэг байсан юм. Компанийн зүгээс софтвейрийн тал дээр алдаа гарсан тул ойрын хугацаанд багтан хурууны хээ танигч болон зарим нэг аппликэйшний өргөтгөлийг хийнэ гэж мэдэгджээ.
Хурууны хээ мэдрэгч танихгүй байгаа нь дэлгэцийн өргөтгөлийн хамгаалалттай холбоотой байсан байна. Нэг өргөтгөлөөс нөгөө өргөтгөлийн хооронд систем гацсан нь ийнхүү нөлөөлжээ. Системийн шинэчлэл хийгдэхээс өмнө тус серийн ухаалаг утас хэрэглэгчид түр хугацаанд өргөтгөлийн алдааг нь юникодоор сольсон өөр өргөтгөл татаж авч болох аж. Галакси сторт байршсан уг өргөтгөлийг гурван ам.доллароор худалдан авах боломжтой юм байна.
Сэтгэгдэл ( 0 )