Ямар ухаалаг утас дэлбэрэх аюултай вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Зай нь асуудалтай ямар ч ухаалаг утас дэлбэрэх аюултай гэж шинжээчид анхааруулж байна. Ингэхдээ удаан хугацаанд цэнэглэх, усанд норгох эсвэл хүчтэй цохих нь дэлбэрэх шалтгаан болдог гэнэ.

Ихэнхдээ  БНСУ-ын “Samsung” компанийн ухаалаг утаснууд дэлбэрсэн тохиолдол бүртгэгдэж байжээ. Тиймээс тус компани “Galaxy Note 7” загвараа худалдаанаас эргүүлэн татахад хүрч байв. Үүнээс гадна “Apple” компанийн зөвхөн утаснууд нь төдийгүй таблет нь дэлбэрч байсан удаа бий.

Ухаалаг төхөөрөмжөө дэлбэрэхээс сэргийлэхийн тулд хэд хэдэн дүрэм баримтлахыг шинжээчид зөвлөж байна. Нэгдүгээрт, ухаалаг утсыг хэт халах, нугалахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь ингэснээр зай нь гэмтэж, улмаар дэлбэрэх эрсдэлийг бий болгодог байна. Удаан хугацаанд цэнэглэх эсвэл тохирохгүй цэнэглэгч хэрэглэх, усан норгох, хатуу гадаргуу дээр хүчтэй унагахад зай нь гэмтдэг байна. Утасны зай хөөх нь аюултай тул даруй солихыг шинжээчид зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top