Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци хамгийн сүүлийн үеийн загварын эвхдэг “Galaxy Fold” ухаалаг утсаа ирэх есдүгээр сард зах зээлд гаргахаар төлөвлөж байна.
Шинэ ухаалаг утасны талаар худалдан авагчдаас ирсэн олон тооны гомдлоос үүдэн эвхдэг утсаа зах зээлд гаргахаа хойшлуулсан юм. Энэ оны дөрөвдүгээр сард эвхдэг ухаалаг утасны талаар сэтгэгдэл авах зорилгоор сэтгүүлчдэд өгсөн бөгөөд тэд дэлгэцтэй холбоотой хэд хэдэн асуудал гарсан тухай гомдол гарчээ.
Үүнээс хойш тэд шинэ загвараа дахин сайжруулан шинэчилж, туршилт хийсэн байна. Утасны эвхэгддэг хэсэг дэх дэлгэцийн хамгаалалтыг сайжруулахад анхаарсан гэнэ. "Самсунг" компанийн мэдээлснээр тус загварын сүүлчийн туршилтууд хийгдэж байгаа аж.
Galaxy Fold загвар нь Самсунг корпорациас санал болгож буй анхны эвхдэг утас юм. Эвхсэн үед нь үүнийг утас болгон ашиглаж болох бөгөөд дэлгэснээр нь таблет хэлбэрээр ашиглах боломжтой. Galaxy Fold 4.6 болон 7.3 инчийн хоёр дэлгэцтэй. Нэгийг нь утасны зориулалтаар ашиглах бол нөгөө нь таблетын журмаар ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )