“Самсунг” компанийн S11 загвар 108 мегапиксель камертай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

“Самсунг” компани 2020 онд худалдаанд гарах Galaxy S11 серийн ухаалаг утасны камер 108 мекапикселийн хүчин чадалтай байна гэдгийг албан ёсоор зарлалаа.

Ингэснээр мэргэжлийн гэрэл зургийн аппарат шиг 8К нягтралтай дүрс бичлэг хийх, зураг авах боломжтой болж байгаа аж.

Камерын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд таван ширхэг телефото линз бүхий камер суурилуулжээ. Түүнчлэн хэт ягаан туяа мэдэрдэг, автоматаар нислэгийн горимд шилждэг зэрэг давуу талтай байх аж.

“Самсунг” компани S11 серийн гар утас 2020 оны хоёр юм уу, гуравдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм. Зах зээлийн үнийг хэмжээ, загвараас нь шалтгаалан 1000-1500 ам.доллар байхаар төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top