Хятадын Xiaomi компани утасгүй ухаалаг Mijia Smart Skipping Rope 2 дээсний хоёрдох үеийг танилцуулжээ. Тус ухаалаг бүтээгдэхүүн худалдаанд гараад байгаа аж.
Mijia Smart Skipping Rope 2 дээсийг утастай болон утасгүй гэсэн хоёр горим дээр тоглох боломжтой. Ингэснээр хязгаарлагдмал орчинд дасгал хийх, үсэрч тоглох боломжтой. Дээсний уртыг тохируулах боломжтой тул бүх насны хүн хэрэглэхэд тохиромжтой. Нэг бариулд нь үсрэлтийн тоо, хугацаа, шатаасан калорийг заадаг дэлгэцтэй аж. Ухаалаг дээсийг Bluetooth 5.1-р тоноглосон тул Mi Home болон Xiaomi Sports Health апптай холбогддог байна.
Сэтгэгдэл ( 0 )