Хятадын “Xiaomi” асар хүчтэй цэнэглэгч танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Хятадын “Xiaomi” компани асар хүчтэй утасгүй цэнэглэгч танилцуулжээ.

Тус компанийн “Xiaomi Mi 10 Ultra” ухаалаг утас “агаараар” 50 ваттын цэнэгийг дэмждэг бол саяхан “Apple” компанийн танилцуулсан “iPhone12” утасны зай 12-15 ваттын хүчин чадалтай. Тэгвэл “Xiaomi” компанийн танилцуулсан цэнэглэгч 80 ваттын хүчин чадалтай гэнэ.

Энэхүү цэнэглэгч 4000 mAh багтаамжтай аккумуляторыг 19 минутын дотор бүрэн цэнэглэх чадалтай. Шинжээчид энэхүү утасгүй цэнэглэгчийн хүчин чадлыг “Xiaomi” компанийн танилцуулахаар зэхэж буй “Snapdragon 875” процессор бүхий “Xiaomi Mi 11” утас эхэлж “туршина” гэж таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top