Xiaomi автомашины анхны осол: Mercedes-Benz-тэй мөргөлджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 13

БНХАУ-ын “Xiaomi” компанийн SU7 маркийн цахилгаан автомашины ослын гэрэл зураг интернэтээр цацагджээ. Энэхүү осол нь “Xiaomi” цахилгаан автомашины ослын анхны тохиолдол учир тэр. Тус автомашин Mercedes-Benz седантай мөргөлдсөн байна. Ослын улмаас хоёр машин хоёул багагүй гэмтэл авчээ.

“GizmoChina” хэвлэлд бичсэнээр, SU7 автомашины эзэн нь Хятадын нэрт блогер Big Lizi Qiqili гэнэ. Гэрлэн дохионоос болж осол болсон гэж инфлюзер нийгмийн сүлжээнд тайлбарласан байна. Жолооны ард түүний жолооч сууж явжээ.

Болсон хэргийг далимдуулан, Big Lizi Qiqili “Xiaomi” компанийн анхны цахилгаан автомашины краш тестийн үр дүнг танилцуулсан байна. Түүний хэлснээр, аюулгүйн дэрний ачаар удирдлага болон мультимедиа системийн ямар ч төхөөрөмж гэмтээгүй гэнэ. Хаалга хүчтэй гэмтсэн хэдий ч хүч шаардалгүй онгойсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top