АНУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний агентлаг авто ослын статистик мэдээлэлд тулгуурлан, тус улсад хүний амь эрстсэн авто ослын ихэнх нь Tesla компанийн цахилгаан автомашины оролцоотой гарсан болохыг тогтоожээ.
Авто замын ноцтой осол гарах магадлал тус улсад нэг тэрбум км-т дунджаар 2.8 байдаг бол Tesla автомашинууд дундаж үзүүлэлтээс хоёр дахин их буюу нэг тэрбум км-т 5.6 удаа осол гаргаж байжээ. Аюултай автомашины жагсаалтад БНСУ-ын “Kia” автомашинууд /нэг тэрбум км-т 5.5 осол/, гуравт Buick /нэг тэрбум км-т 4.8 осол/ оржээ.
Hyundai Venue, Chevrolet Corvette, Mitsubishi Mirage, Porsche 911, Honda CR-V Hybrid, Tesla Model Y, Mitsubishi Mirage G4, Buick Encore GX, Kia Forte, Buick Envision загварын автомашинуудын оролцоотой ослын улмаас хүний амь эрсэдсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Toyota best