Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн Tesla компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ тус компанийг үндэслэгч Илон Маскийн оронд ерөнхий захирлаар ажиллах шинэ хүн хайж эхэлсэн тухай The Wall Street Journal сонин мэдээлсэн байна.
Тус сонинд мэдээлснээр, энэ нь Tesla компанийн хувьцааны ханш унаж байгаа болон зарим хувьцаа эзэмшигчид нь компанийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаатай холбоотой ажээ. Ийм нөхцөл байдал нь Илон Маск АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх агентлагийнхаа ажилд хэт их анхаарч, компанийн үйл ажиллагаанд бага оролцож байгаатай холбоотой гэж зарим хөрөнгө оруулагчид нь үзэж байна.
Tesla компанийн ТУЗ-ийн гишүүд компанийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг Илон Маскаас өмнө нь гуйж байсан гэнэ. Харин түүний оронд ажиллах хүн хайж байгаа тухайгаа мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
HARVAAS GALZUU ETGEED
HARVAAS GALZUU ETGEED