“Tesla” 2023 онд шинэчилсэн “Model 3” седан загварын машин гаргана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

“Tesla” компани ирэх онд цахилгаан “Model 3” седан загвараа шинэчилж, гаргахаар болжээ.

Ройтерс агентлагийн мэдээллээр, шинэчилсэн “Highland” загвар нь өмнөх загварыг бодвол харьцангуй цөөн тооны сэлбэг хэрэгсэлтэй байх ба гаднах дизайнд нь бага зэргийн өөрчлөлт орох гэнэ. Түүнчлэн, шинэ загварын салоны чанарыг сайжруулж, мультимедиа шинэ дэлгэцээр тоноглох аж. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч шинэ загварынхаа үнийг бууруулах тал дээр ихээхэн анхаарч байна. Тус загварыг Хятадын Шанхай хот дахь “Gigafactory” болон АНУ-ын Фремонт ход дахь “Tesla Fremont” үйлдвэртээ ирэх оны гуравдугаар улирлаас эхлэн үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top