Илон Маск Хятадын “Baidu” хайлт, зураг зүйн групптэй хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны дараа “Tesla” компанийн хувьцааны үнэ огцом өсжээ.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар “Tesla” компани дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох Хятадад хагас автомат жолоодлогын технологийг нэвтрүүлэх боломжоо нээж байна. Илон Маск БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цянтай уулзсаны дараа энэхүү хэлэлцээрт хүрчээ. “Tesla” компанийн хувьцааны үнэ 17 хувиар өсөж, 197 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 615.8 тэрбум ам.долларт хүрч, Илон Маскийн хөрөнгийн хэмжээ таван хоногт 37.3 тэрбум ам.доллароор өсөв. Зөвхөн дөрөвдүгээр сарын 29-ны өдөр түүний хөрөнгө 18.5 тэрбум ам.доллароор өссөн байна.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар, тус компанийн Хятадын цахилгаан автомашины зах зээлд эзлэх хувь 7.5 хувь байв.
Сэтгэгдэл ( 0 )