АНУ-ын Техас мужийн Остин хотод ирэх сараас эхлэн жолоочгүй такси үйлчилгээнд гарна гэж Tesla компанийн тэргүүн Илон Маск мэдэгджээ.
Түүний хэлснээр, эхний ээлжид 10 такси гаргах бөгөөд төсөл амжилттай болбол мянгад хүрэх гэнэ. Цаашид Лос Анжелес, Сан Франциско хотуудад робот таксийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна. Tesla компани жолоочгүй автомашин явах бүсийг хязгаарлах бөгөөд тус компанийн ажилтнууд зайнаас автомашины удирдлагыг хянах аж. Tesla компанийн жолоочгүй технологи нь юуны өмнө камер, компьютерын харааны систем, хиймэл оюун ухаан дээр суурилсан гэж Илон Маск тодруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )