Хятадын Гуанжоу хотод нисдэг автомашины үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ.
“Xpeng” компанийн хэрэгжүүлж буй төслийн талбай нь 180 мянга кв м. Үйлдвэр нь жилд 10 мянган нисдэг машин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2026 оноос эхлэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх аж. Нисдэг автомашин туршилтын анхны нислэгээ өнгөрсөн есдүгээр сард амжилттай гүйцэтгэжээ. Урьдчилсан захиалга авах тухай албан ёсоор зарлаагүй байгаа ч хэдийн 3000 гаруй захиалга аваад байна. Xpeng Р7+ загвар нь хиймэл оюун ухаан бүхий анхны нисдэг автомашин болно гэж үйлдвэрлэгчид мэдэгджээ. Нисдэг автомашины үнэ ойролцоогоор хоёр сая юань байх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )