Тоёота компани нисдэг таксины салбарт 394 сая ам.долларын хөрөнгө орууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Тоёота компани нисдэг таксины технологийг хөгжүүлж буй Jody Aviation гарааны компанид 43.3 тэрбум иен буюу 394 сая ам.долларын хөрөнгө оруулснаа зарлалаа. Ингэснээр тус компанийн хөгжүүлж буй технологид суурилсан нисдэг таксиг үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж.

АНУ-ын Сан Франциско хотод төвтэй Jody Aviation компани хөрөнгө оруулагчдаас нийтдээ 720 сая ам.доллар татаад байгаа юм. Автомашины түгжрэл, хүлэмжийн хийн ялгарал, жолоочийн сэтгэл хөдлөл зэрэг олон асуудлыг зэрэг шийдэх боломжтой энэ бүтээл 2025 он гэхэд туршилтын журмаар үйлдвэрлэгдэж эхлэх товтой байна.

Нисдэг автомашины зах зээлд Хятадын “Зежянь”, Шведийн “Вольво”, Британийн “Лотус” компани нэвтэрч бүгд 2020 оны эцэс гэхэд нисдэг автомашин болон үүнд суурилсан үйлчилгээ нэвтрүүлнэ гэж мэдэгдээд байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top