Японы “Toyota” компанийн техникийн захирал Хироки Накажима устөрөгчөөр ажилладаг “Mirai” суудлын автомашин зах зээл дээр амжилт олоогүй ч тус компани устөрөгчөөр ажилладаг ачааны тэрэг хөгжүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ.
Устөрөгч түгээгүүрийн станцууд маш цөөн байдаг тул “Mirai” суудлын автомашины борлуулалт амжилт олоогүй. Тиймээс устөрөгчөөр ажилладаг ачааны тэрэг бүтээх нь илүү ирээдүйтэй гэж тус компани үзэж байна. Учир нь ийм төрлийн автомашинууд тодорхой маршрутаар явдаг тул шаардлагатай газруудад устөрөгчийн түлш түгээгүүрийн станцуудыг байгуулах боломжтой. Ийм замаар устөрөгчөөр ажилладаг автомашины хэрэглээг дэмжин, шилжих боломжтой гэж Накажима тодруулжээ.
Гэсэн хэдий ч тус компани устөрөгчөөр ажилладаг хөнгөн тэрэг үйлдвэрлэлээс татгалзах бодолгүй байна гэж тэрбээр онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
гадны бренд шүтсэн өөрсдөө юу ч хийж чаддагүй үхэр монголчууд яана даа , ичиж амьдарцгаа